Солонгосын хойгийн эргэн тойрны асуудлыг цэргийн хүч хэрэглэх хувилбараар шийдвэрлэхэд АНУ бүрэн бэлэн байна гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-09-27 07:48:00
ВАШИНГТОН. /ТАСС/. Солонгосын хойгийн эргэн тойрны асуудлыг цэргийн хүч хэрэглэх хувилбараар шийдвэрлэхэд АНУ бүрэн бэлэн байгаа ба энэ нь БНАСАУ-ын хувьд сүйрэлт үр дагавартай байх юм гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт Цагаан ордонд Испанийн засгийн газрын тэргүүн Мариано Рахойтой хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэнийг ОХУ-ын мэдээллийн ТАСС агентлаг уламжлав.
 
"Цэргийн хүч хэрэглэх хувилбарыг сонгохыг бид хүсэхгүй байгаа хэдий ч шаардлага гарвал ийм сонголт хийхээс өөр аргагүй. Гэхдээ энэ хувилбар нь БНАСАУ-ыг сүйрэлд хүргэнэ", - гэж АНУ-ын төрийн тэргүүн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тэмдэглэв.
 
“Умард Солонгосын цөмийн болон пуужнигийн хөтөлбөрүүдийн эргэн тойрны асуудлыг бүр 25, 20, 15, 10, ядахдаа 5 жилийн өмнө шийдэх ёстой байсан юм. Тэр үед асуудлыг одоогийнхоос хамаагүй хялбархан шийдчих боломжтой байсан” гэж Д.Трамп мэдэгдэв. 
 
Л.Батбаяр
Холбоотой мэдээ