Сагсан бөмбөгийн залуучуудын УАШТ эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2015-11-09 16:24:30

Нэрт сагсан бөмбөгч, Алдарын танхимын гишүүн, спортын мастер Д.Даваахүүгийн нэрэмжит U-19 хүртэлх насны залуучуудын УАШТ өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Д.Даваахүүгийн гэргий Гавьяат эмч Т.Дэжээхүү болон түүний үр хүүхдүүд ач зээ нар оролцов. Тэмцээнд нийт эрэгтэй 18, эмэгтэй 7 багийн тамирчид хурд хүч, авьяас чадвараа сорьж байна. Хөдөө орон нутгаас Хөвсгөл, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Багануур дүүргийн баг тамирчид өрсөлдөж байна.

Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа тус тэмцээний аваргууд ирэх баасан гарагт тодрох юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ