Залуучууст зориулсан сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-09-20 23:00:38
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн төвөөс залуучуудад зориулж үнэгүй сургалтууд явуулж байна. Үүнд: Монгол бичгийн клуб, Орос хэлний клуб, Төсөл бичих сургалт, Өсвөр үеийнхний "Ирээдүйн манлайлагч" клуб, Өсвөр үеийн охидуудад зориулсан "Охидыг дэмжих бүлэг" клуб, Дохионы сургалт зэрэг клубууд хичээллүүлж байна. 
Эдгээр сургалтанд хамрагдах сонирхолтой залуучууд, өсвөр үеийнхэнд Залуучуудын хөгжлийн төвийн үүд хаалга нээлттэй байгаа аж. Бүртгэлийн хугацаа өнөөдрөөс эхлэж байгаа бөгөөд хоёр хоног үргэлжлэх юм байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ