Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-18 15:53:17
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ЭМГ-аас санаачлан БСУГ, ГБХЗХХ-тай хамтарч “Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян”-ыг эхлүүллээ. Аянд Дорнод Их сургууль, Дорнод Политехникийн коллеж, МСҮТ-ийн оюутнууд хамрагдаж байна.
Аяны хүрээнд оюутнуудад амьдралын зөв хэмнэл, хорт зуршил, БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх, стрессээс хэрхэн ангижрах зэрэг сэдвээр сургууль бүрт сургалт явуулахаас гадна оюутнуудыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ.
Дээрх аяныг салбарын сайдын тушаалаар улс орон даяар 2013 оноос эхлэн явуулж хэвшээд байна. Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян дөрөв дэх жилдээ болж буй нь энэ юм.   
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ