Газар тариалангийн элит сумын ургац хураалтын явц 10.8 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-15 21:45:32
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум газар тариалангийн үйлдвэрлэлээрээ аймагтаа тэргүүлэгч сум гэдгээрээ онцлогтой.

Тус сумын Засаг дарга Б.Баярхүү сумынхаа тариалан эрхлэгч зарим нэг аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, тариа хураалтын явцтай танилцжээ. Тэрээр:-Манай сумын хувьд энэ жил харьцангуй ургац сайн байгаа. Цаг агаарын саатал гарахгүй бол хураалт хэвийн явагдах төлөвтэй байна. Сумын зүгээс “Гацуурт” компанитай хамтран эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэхээр болоод байгаа. Мөн “Атар-трейд” ХХК-иас сайн чанартай үрийн будаа авч байна” хэмээн ярилаа.
Цагааннуур сум энэ жил 28763 га талбайд улаан буудай тариалж, өнөөдрийн байдлаар 3142 га-аас 4680 тн буюу 14.9 цн ургац хураан авчээ. Мөн 220 га-д төмс тариалж, 85 га-аас 680 тн буюу 80 цн, 344 га-д хүнсний ногоо тариалж, 60 га-аас 480 тн буюу 80 цн ургац тус тус хураан авсан дүнтэй байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ