Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-09-15 08:00:58
Малчид, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ: Өнөөдөр газар тариалангийн бүс нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж сэрүүснэ.
 
2017 оны 09 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи говь, талын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 хэм, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 10-12 хэм дулаан байна.
Холбоотой мэдээ