Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа доголдож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-09-14 16:44:23
Увс /МОНЦАМЭ/. Увс аймагт Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулагдаж байсан цаг саяхан. Иргэд нэг дороос төрийн үйлчилгээг авах боломжтой боллоо хэмээн нээлтэн дээр нь аймгийн удирдлагууд ярьж байсан.
Гэвч өнөөдөр уг төвийн үйл ажиллагаа тийм ч сайн биш байна. Учир нь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллага ажилтнаа суулгах боломжгүй гэсэн мэдэгдлийг Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн менежер С.Оюунбилэгт ирүүлжээ. Уг нь бол энэ төвөөс иргэд 10 төрлийн үйлчилгээг нэг дор авч байсан юм. Ямартай ч иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ ийнхүү доголдож эхлээд байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ