Дөрвөн бүсэд ажлын хэсэг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-13 17:03:21
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар мал аж ахуй, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийг хангах, ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, цагийн үеийн ажилтай танилцах, холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулахаар ажлын хэсгийн дөрвөн бүсэд ажиллуулж байна.
            Сум, орон нутгийн зуншлагын байдалтай уялдуулан бэлчээрийн даац багтаамжийг тооцох, отор нүүдэл хийх малчдын судалгаа нарийвчлан гаргах, өөр сум, аймгийн нутагт өвөлжүүлэхээр хийсэн гэрээ хэлцлийг нягтлах, төв суурин газрын уурын зуух, сантехникийн шугмын бэлэн байдлыг газар дээр шалган бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх юм байна.
- Аймгийн хэмжээгээр 13 уурын зуух, 35 бага оврын зуух ажиллуулж, төрийн үйлчилгээг хэвийн явуулахаар төлөвлөж бэлтгэлээ хангаж хангаж байна. Нийтдээ 28,0 мянган тонн нүүрс, 13,0 мянган шоометр түлээ шаардлага байгаагаас урьдчилсан тодорхой хэмжээний нөөц бэлтгэлээ гэж аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий ярьлаа.
Мөн энэ жил тус аймагт нэг тэрбум шахам төгрөгөөр хэрэгжүүлж эхэлсэн “Чацаргана” төслийн хэрэгжилтийг ажлын хэсэг газар дээр нь шалгаж, чацарганы суулгацны ургалт, амьдарлтын хувийг тооцох, барьсан хашаа, худаг, усалгааны тоног төхөөрөмжөөр ханасан ажлын чанарыг шалгаж, дүгнэлт гаргах аж.
М.Батжаргал
Холбоотой мэдээ