Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар тогтуун байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Есдүгээр сарын 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.
Салхи 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 13,14-нд ихэнх нутгаар дулаахан Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 15-наас ихэнх нутгаар сэрүүснэ.