Өнөөдрийн арилжаагаар долоон компанийн хувьцааны ханш буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-09-08 16:23:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар   I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 100 653 ширхэг хувьцаа арилжсанаас 8  компанийн хувьцааны ханш өссөн байна.

 Ингэснээр  долоон  компанийн хувьцааны ханш буурсан бол 4  компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Авто импекс" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 7.91 хувиар өссөн бол "Бинсэ” компанийн ханш хамгийн өндөр буюу 13.04 хувиар унав.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 547 ширхэг үнэт цаас 52 сая 633 270 төгрөгөөр арилжаалагдсан бол багцын арилжаагаар 1,680 ширхэг үнэт цаас  164 сая 52 000 төгрөгөөр арилжаалав.

Энэ өдөр "MSE ALL" индекс 978.67 нэгж болж 0.7 хувиар өссөн  байна. 
 
Холбоотой мэдээ