Гүүдшэйринг ХХК-ийн шахмал түлш иргэдийн хэрэгцээнд нийцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-09-07 12:01:35
Завхан/МОНЦАМЭ/. Гүүдшэйринг ХХК дөрөв дэхь жилдээ Завхан аймагт шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд намрын хямдрал зарлажээ. Уг шахмал түлш нь дахин боловсруулсан, хямд өртөгтэй гэдгээрээ онцлог бөгөөд тус үйлдвэр байнгын хэрэглэгчиддээ зориулан гурван төрлийн урамшуулалтай хямдрал үзүүлж байна. 
Эдний үйлдвэрлэдэг шахмал түлш нь бүрэн шаталттай, үнс бага ялгаруулдаг давуу талтайгаас гадна хөнгөн, илч сайтай ажээ.  Мөн олон удаагийн туршилтын дүнгээр нүүрснээс хоёр цагаар илүү илчтэй, удаан асдаг болох нь тогтоогдсон байна.  Өнөөдрийн байдлаар өдөртөө таван тонн түлш үйлдвэрлэж Завханы төв Улиастай сумын 16 дэлгүүрт гэрээгээр борлуулдаг.  Нэг шуудайндаа 27 кг түлшийг 5000 төгрөгөөр зах зээлд борлуулж буй юм. Энэхүү шахмал түлш нь хоёр дахь жилдээ хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж, өөрийн гэсэн худалдан авагчтай болжээ. Дашрамд Гүүдшэйринг ХХК нь өрхийн орлого нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Завхан аймгийн ЗДТГ-тай 2014 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулж шахмал түлшийг орон нутагт нь үйлдвэрлэж зах зээлд хямд борлуулж байгаа бөгөөд хамтын ажиллагаа 2017 оны 12 сард дуусах юм байна. Цаашид энэхүү үйлдвэрийг орон нутагтаа авч үлдэх үйлдвэрлэлийг өргөжүүлэх саналыг иргэд шийдвэр гаргах түвшинд хүргүүлжээ.  
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ