Булган аймагт өнгөрсөн оныхоос хоёр дахин илүү малын тэжээл хурааж авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-05 18:56:16
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ намар өнгөрсөн оныхоос хоёр дахин илүү малын тэжээл хурааж авах болжээ. Хавар 214,5 га талбайд малын тэжээл тариалсан ч энэ зуны гангийн улмаас үр тарианы ургац алдаж малын тэжээлд шилжсэн байна.
            Зарим аж ахуйн нэгжийн тариан талбайг чийгийн дутагдлаас шалтгаалан үр тариа хугацаанаасаа хоцорч соёолсноос аймгийн хэмжээгээр нийтдээ 779,6 га талбайн ургац малын тэжээлд шилжсэн гэж аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээлсэн юм. Бугат, Дашинчилэн, Орхон, Сэлэнгэ, Хутаг-Өндөр суманд 20-500 га талбайн улаан буудайн ургацыг малын тэжээлд зориулан хураахаар болоод байна.
            Аймгийн хэмжээгээр 994,1 га талбайгаас 1003,6 тонн малын тэжээл хураан авах болсон нь өнгөрсөн оныхоос бараг 2 дахин илүү юм.
М.Батжаргал
Холбоотой мэдээ