Ул мөрөө баллах гэж гал тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 14:33:54

Энэ сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэн, хил дээр валютын арилжаа эрхэлдэг иргэнийг хөнөөсөн ноцтой хэрэг гарсан юм.

Тухайн өдөр Алтанбулаг суманд айл шатаж байна гэсэн мэдээллийн дагуу аймгийн ОБГ-ын гал сөнөөгчид түргэн авч, тус суманд очиж шатаж буй айлын байшингийн галыг унтраахад дотор нь эрэгтэй хүний цогцос байсныг илрүүлжээ. Тус албаныхан уг хэргийг шалгуулахаар аймгийн Цагдаагийн газарт мэдэгдсэнээр аймгийн цагдаагийн газрын онц ноцтой хэргийг мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид хурдан шуурхай, гярхай ажилласнаар хэрэгтэнг холдуулалгүй, уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 22 настай Б-г баривчилжээ.

Тэрээр хохирогчийн 40 гаруй сая төгрөгийг авах гэсэн шуналын сэдлээр түүний амийг хөнөөж, ул мөрөө баллах зорилгоор гал тавьсан гэж үзэж байгаа ажээ.

Одоогоор хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй хэмээн аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ