Хугацаа нь дууссан 2 сая гаруй төгрөгийн эмийг илрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-05 11:46:02
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газраас Арвайхээр сумын төвд үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг, эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хяналт, шалгалт явууллаа.
Шалгалтаар эмийн сангийн стандарт, эмийн чанар аюулгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн зарцуулалт, хадгалалтанд хяналт тавьсан бөгөөд хугацаа дууссан, чанар аюулгүй байдал алдагдсан 139 нэр төрлийн 2 сая гаруй төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг илрүүлжээ.
Мөн эмийн сангийн тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч сунгуулаагүй, тусгай зөвшөөрөл авсан боловч 1-2 жил үйл ажиллагаа явуулаагүй  эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг аймгийн тусгай зөвшөөрлийн комисст хүргүүлээд байна. Харин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн зарцуулалт, хадгалалтад зөрчил, дутагдал илрээгүй ажээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ