АШУҮИС номын сангийн шинэ байртай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2015-11-06 12:36:14

Энэхүү номын сан нь 150 мянга гаруй номтой бөгөөд АШУҮИС-ийн харьяа таван сургуулийн  оюутан, судлаач, багш нарт 718 суудал бүхий 6 уншлагын танхим, 50 компьютертэй интернет өрөөтэй юм.

Мөн 17 суудал бүхий цахим номын сан, 56 суудалтай эрдэм шинжилгээний танхим, 42 суудалтай гадаад уншлагын танхим, тогтмол хэвлэлийн 46 суудалтай танхимаар  үйлчилгээ үзүүлнэ. Хэрэглэгчдэд ая тухтай, бие даан суралцах орчин нөхцөл бүрдүүлэх уг номын шинэ өргөөг нийт 3,2 тэрбум төгрөгөөр нэг жилийн хугацаанд барьж ажиглалтад оруулжээ.

“Мэдлэгийн нийгэм ирж байна” хэмээн үргэлж сануулж байдаг салбарын сайд Л.Гантөмөр  их сургуулиуд бол мэдлэг үйлдвэрлэдэг газар гэдгийг ч онцолдог. Энэ утгаараа   улс орны хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөө мэдлэг бүтээж, мэдлэгийг суралцаж байгаа оюутан, багш, эрдэмтэн докторуудад мэдлэг үйлдвэрлэх боломж нөхцлийг бүрдүүлэх ажлыг үргэлж дэмжиж ажилладаг. Энэ удаа номын сангийн барилгад зориулж БСШУ-ны сайд өөрийн багцаас 2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Д.Өлзий 

Холбоотой мэдээ