Баян-Өлгийн 500 багш цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж гарын үсэг зуржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймагт төрийн мэдлийн ерөнхий боловсролын сургуулиудын 500 орчим багш цалин нэмэгдүүлэхийг дэмжиж гарын үсэг зураад байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Уг ажиллагаанд энэ сарын 25-28-ны өдрүүдэд Өлгий хотод аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас зохион байгуулсан "Багш, удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт, сургалт"-д оролцохоор ирсэн хөдөө сумдын багш нар ч нэгдсэн байна. Мөн сургууль тус бүрээс нэг багшийн оролцоотойгоор "Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо" байгуулжээ.
Тус хорооноос дээрх асуудлаар энэ сарын 30-ны өдөр аймгийн төв талбайд цуглаан зохион байгуулах бөгөөд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос дэмжихээ илэрхийлсэн байна.
Ө.Нурболат
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
16 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
17 цаг