Санал асуулга: Францчуудын олонхи Э.Макронд сэтгэл хангалуун бус байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАРИС./TASS/. Францын иргэдийн тэн хагас гаруй нь тус улсын Ерөнхийлөгч Э.Макронд сэтгэл хангалуун бус байгаа ажээ. Үүнийг “Le Journal du Dimanche” сонинтой хамтран Францын олон нийтийн санаа бодлыг судлах “Ifop” төвийн хүрээлэнгээс явуулсан хамгийн сүүлийн санал асуулгын дүн нотолж байгаа юм.
Санал асуулгад оролцогсдын нийт 57 хувь нь Францын Ерөнхийлөгчид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Ингэснээр, дээрх тоо баримтууд нь тус улсын Ерөнхийлөгчийн нэр хүнд үргэлжлэн унасаар байгааг харуулж байгаа юм, тухайлбал, өнгөрсөн сард тус хүрээлэнгээс явуулсан санал асуулгатай харьцуулахад түүний нэр хүнд 14 пунктээр унасан байгаа аж. 7 дугаар сард Ерөнхийлөгчид итгэх итгэл 10 хувиар унаж байсан юм.
Шинэ судалгааны дүнгээр одоогийн Ерөнхийлөгчийн нэр хүндийн уналт өмнөх Ерөнхийлөгч Франсуа Оландынхоос илүү эрчимтэй унаж байгаа нь тодорхой болжээ.
Үүнээс гадна, тус улсын Ерөнхий сайд Эдуард Филиппийн нэр хүнд энэ оны 7 дугаар сарынхтай харьцуулахад мөн л 9 пунктээр унасан гэдгийг судалгааны дүн харуулжээ.
Уг санал асуулгыг 8 дугаар сарйн 25-26-нд онлайн горимоор, утсаар 1000 гаруй францчуудын дунд явуулсан байна.

О.Барс