Өнгөрсөн шөнө түр саатуулах байх 8 хүнтэй хонов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-08-19 13:52:24
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын албанаас өчигдрийн буюу наймдугаар сарын 18-ний өдрийн мэдээллийг өглөө. Тус өдөр зөрчлийн шинжтэй 4 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд Арвайхээр сумын 5 дугаар багийн иргэн “О” нь хадам аав, ээж болон нөхөртөө зодуулсан гэх гэмт хэргийн шинжтэй дуудлага ирсэн байна.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1, бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 3 гарчээ. Эрүүлжүүлжэх байранд 2, баривчлах байранд 6 хүнтэй хонож, 4 тээврийн хэрэгслийг  түр саатуулсан байна. Түр саатуулах байрнаас 5 тээврийн хэрэгслийг  гаргасан байна.
“Хамгаалах малгай” нэгдсэн арга хэмжээгээр зөрчилтөй явсан 26 мотоциклийн эздийг саатуулж, сургалтанд хамруулаад байна.
Тус байгууллагаас ард иргэдэд хандан согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, гэмт хэрэг зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож, хурдаа тохируулж явахыг сэрэмжлүүлж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ