Хоёр долоо хоногийн өмнө оргосон яст мэлхий 140 м-ийн зайнаас олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-08-17 13:31:56
 ТОКИО. /AFP/. Японы амьтны хүрээлэнгээс хоёр долоо хоногийн өмнө оргосон аварга том яст мэлхий эсэн мэнд олджээ. Мэлхий амьтны хүрээлэнгээс ердөө 140-хөн м зайтай бутан дотроос олдсон гэнэ.
 
35 настай, 1 м урт “Абух” нэрт мэлхий нь энэ сарын эхээр тус улсын Окаяма мужийн “Шибукава” амьтны хүрээлэнгээс алга болсон байна.

Уг мэлхийг эсэн мэнд олж өгсөн хүмүүст амьтны хүрээлэнгийнхэн 500 мянган иенийн шан амлаад байсан юм. Мэлхийг олж өгсөн аав хүү хоёр энэ мөнгийг авсан байна.

https://youtu.be/5tKfONTMhMY
Г.Доржханд
Холбоотой мэдээ