Өвчтнийг сэтгэл заслаар эмчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-08-16 17:17:36
Завхан /МОНЦАМЭ/. Завханы Нэгдсэн эмнэлгийн эмч нар өвчтнийг сэтгэл зүйгээр эмчилж байна.

Тодруулбал хавдар болон үе мөч, мэдрэлийн гаралтай өвчнөөр өвдсөн эмчлүүлэгчдийн сэтгэл зүйг уламжлалт бариа засал, сэргээн засах эмчилгээтэй хавсран эмчилж буй юм. Орон нутагтаа өөрсдийн бололцоогоор эмчилгээ хийж буй эдгээр эмч нар шинээр төгсөж ирсэн залуу эмч нар бөгөөд 2011 оноос нээгдсэн уламжлалын кабинетийг тасаг болгон өргөжүүлж өвчтнүүдийг сэтгэл заслаар давхар эмчлэх үйлчилгээг үзүүлж байна.

Өдгөө эднийхэн өөрийн гэсэн арга туршлагатай өвөрмөц арга барил үйлчилгээгээрээ аль хэдийнэ танил болжээ. Энд  зүү тавих, хануур самнуур, бариа хийх сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээг шат дараатай хийдэг байна. Эднийхэн өнөөдрийн байдлаар 80 гаруй хүнийг хэвтүүлэн эмчилж, 680 гаруй хүнд амбулатороор үйлчилжээ.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ