Хувийн дунд сургууль, цэцэрлэгүүдийн төлбөрийн асуудал хяналтаас гарлаа гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж, Засгийн газрын зарим сайд нараас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа тухай болон бусад асуудлаар мэдээлэл сонссон юм. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Ж.Батзандан, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ.
Бүлгийн хурлаар БСШУСЯ, Сангийн яам, ХХААХҮЯ, Эрчим хүчний яамнаас мэдээлэл сонссон байна. БСШУС-ын сайд Г.Чулуунбаатарын мэдээлэлтэй холбогдуулан бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Төрийн нэгдсэн бодлого дутагдаж байгаагаас болоод энэ салбарын өдөр тутмын үйл ажиллагаа хүндэрсэн. Бид зүгээр л боловсролын материал техникийг хангадаг яамтай болчихоод байна. Цаашид боловсролын эрх зүйн орчинг сайжруулах хэрэгтэй. Боловсролын, Дээд боловсролын, Технологийн, Инновацийн тухай хуулийг өөрчилж, дипломны хүмүүсийг л бэлтгэдэг байдлаасаа татгалзаж боловсон хүчний бодлоготой болох эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх шаардлагатай байна. Мөн Боловсролын салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой хэд хэдэн асуудал байна. Тухайлбал, хөдөө орон нутгаас ирж байгаа оюутны дотуур байрны асуудал, харьяалал харгалзахгүй оюутны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг болох, дутагдалтай байгаа сургууль, цэцэрлэгийн асуудлуудыг анхаарах хэрэгтэй” гэв.
Тус бүлгийн дэд дарга Ж.Батзандан хувийн сургууль, цэцэрлэгүүдийн төлбөрийг хуулиар зохицуулах ёстой гэлээ. Тэрбээр "Бид боловсролын сайд хэд, хэдэн асуудлаар чиглэл өгсөн. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө оюутны төлбөрийг нэмэхгүй байх шийдвэр гаргасан. Энэ шийдвэртээ хатуу зогсоорой гэдэг шаардлага тавьсан. Хоёрдугаарт, цэцэрлэгийн асуудлыг анхааралдаа онцгойлон авч шийдвэрлэх чиглэл өглөө. Гуравдугаарт, хувийн дунд сургууль, цэцэрлэгүүдийн төлбөрийн асуудал хяналтаас гарлаа. Монголд 40-50 сая төгрөгийн төлбөртэй сургууль байна. Тиймээс АН-ын бүлгээс хувийн сургууль, цэцэрлэгүүдийн төлбөрийг хуулиар зохицуулах ёстой гэдэг байр суурийг гаргаж байгаа. Үүнтэй холбоотой энэ чиглэлийн хуулийг оруулж ир гэдэг шийдвэрийг салбарын сайдад нь хүргүүлсэн" гэлээ.
Эрчим хүчний салбарын тухайд эрчим хүчний дутагдлыг хэрхэн нөхөх, цаашдаа дулаан цахилгааны эрчим хүчний ямар шинэ байгууламж барих гэж байгаа тухай нэгдсэн мэдээлэл өгөх шаардлагатай гэж үзжээ. Орон даяар өвөлжилтийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байгаа энэ үед эрчим хүчний дутагдлыг арилгах, дулаан цахилгааны эх үүсвэрийг шийдэх шаардлагатай байна гэж бүлгийн гишүүд үзэв. Түүнчлэн Баян-Өлгий аймагт усан цахилгаан станц, Багануурын ДЦС-ын асуудал, 10 аймгийг дулаанаар хангахаар хувийн хэвшлүүдтэй хийсэн гэрээнүүдийг ажил хэрэг болгох шаардлагатай байгааг хэлж байв.
Бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор ХХААХҮЯ-нд ойрын хугацаанд хөрөнгө мөнгө шаардлагатай. Мэдээж Засгийн газрын нөөц сангаас үүнийг нөхөх боломж байхгүй учир төсвийн тодотгол оруулж ирэх шаардлагатайг илэрхийлжээ. Энэ өвөл нийт 66 сая толгой мал өвөлжих бөгөөд өнөөгийн үнэ цэнэ нь 17 их наяд төгрөг болж байна. Энэ жил зуншлага оройтсон. Онцгой эрсдэлтэй өвөл болно. Анхны цаснаар зуд болох магадлалтай тул бэлтгэлээ хангаж, хадлан тэжээлийн нөөц бэлтгэх ажилд онцгойлон анхаарах хэрэгтэй. Хэрвээ Монголд хадлан өвс дутуу байгаа бол хөрш орнуудаасаа авах асуудлыг судлах цаг хугацаа бага болчихсон" гэв.
Мөн хүүхдийн мөнгөнд олгох 110 тэрбум төгрөгийн нөөц Сангийн яаманд байгаа ч төсөвт тодотгол оруулахгүйгээр олгох боломжгүй гэсэн тайлбар өгчээ. Тиймээс УИХ-ын Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлага зайлшгүй гарч байна гэж АН-ын бүлгийнхэн байр сууриа илэрхийлэв.

Н.Гантуяа