Швед дэх монголчууд гал унтраах үлээгч аппарат хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2017-08-14 16:29:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швед улсад ажиллаж, амьдардаг монголчуудын төлөөлөл болох “Дэлхийн эх оронч Монголчуудын холбоо”-ноос өнөөдөр гал түймэр унтраахад нэн шаардлагатай багаж хэрэгслийн нэг гал унтраах үлээгч аппаратыг ОБЕГ-т хүлээлгэн өглөө.

Тус улсад ажиллаж, амьдардаг монголчуудын дунд хандивын аян өрнүүлж, 70 гаруй монгол иргэний цуглуулсан хандиваар уг үлээгч аппаратыг худалдан авсан байна. 

Тус холбооноос цаашид ч гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын дунд хандивын аян өрнүүлж, Онцгой байдлын албаны чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах болно гэдгээ энэ үеэр илэрхийллээ.

Энэхүү үлээгч аппарат нь 2017 оны шинэ загвар бөгөөд “Husqvavna-580” маркийн, 10 гаруй кг-ын жинтэй, үүрч явах зориулалттай, хэрэглэхэд авсаархан, хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай багаж юм. 

Ж.Болор
Холбоотой мэдээ