ИТХ, Засаг дарга нарт албан даалгавар хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-08-10 14:56:00
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хуш модны самрыг болц гүйцэхээс өмнө хууль бусаар түүж бэлтгэх, худалдах, худалдан авахаас урьдчилан сэргийлэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, аялал жуулчлал ихэссэнтэй холбогдуулан төвлөрсөн хог хаягдлыг татан зайлуулах ажлуудыг хэрэгжүүлж ажиллахыг сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарт үүрэг болгож албан даалгавар хүргүүллээ.

Албан даалгаварт тусгагдсан ажлын хүрээнд аймгийн ЗДТГБОАЖГМХГОБГ, Цагдаагийн газар, Орхон Чулуут голын сав газрын захиргаа зэрэг байгууллагууд хамтарч самартай 7 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, Ойн нөхөрлөлийн гишүүдэд Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, самар байгалийн дагалт баялгийг зохистой ашиглахад хэрхэн анхаарах, Усны аюулгүй байдал, Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл өгөх, самрын эргүүлийг хэрхэн хийх талаар хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Ойн тухай хууль, ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмын эмхтгэл, Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарын авлага тараах материал бэлтгэн сумдад тараажээ. Аймгийн Засаг даргын байгаль орчны талаар авах зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх албан даалгаврын хүрээнд иргэдээс мэдээлэл авах нээлттэй утас ажиллуулах, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ