Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг цэвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-08-07 12:47:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Туул, Улиастайн гол дагуух нийт 30 орчим км газрын хог хаягдлыг  цэвэрлэж цэвэр орчин бүрдүүлсэн байна.

Эл цэвэрлэгээгээр 20 тонн хог хаягдлыг  цэвэрлэж ачуулжээ. Гол дагуух их цэвэрлэгээндБаянзүрх дүүргийн Тамгын газрын албан хаагчид болон 5, 9, 10, 11, 20, 23 дугаар хорооныхон, Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ын Иргэдийн бүлэг, Батлан хамгаалах их сургуулийн 1000 орчим оюутан цэрэг бүхий 1200   хүн оролцсон байна. Хог хаягдлын дийлэнх нь архи, пивоны шил лааз, гялгар уут  байсан аж. Тиймээс  Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас иргэдийг амралт зугаалгаар явахдаа хог хаягдлаа ил задгай газар хаяхгүй байыг  уриалав.

Дашрамд дурдахад ирэх есдүгээр сарыг дуустал дээрх цэвэрлэгээг үе шаттай үргэлжлүүлэх юм байна.
 
Б.Заяа
Холбоотой мэдээ