Боловсролын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-07 10:12:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Боловсролын байгууллагад эхний нэг жил ажиллах эрхийн шалгалтыг энэ сарын 5-ны өдөр "Ховд их сургууль"-ийн тус аймаг дахь салбарт зохион байгуулж, 295 залуу багш оролцжээ.

Шалгалтад оролцохоор нийт 305 хүн бүртгүүлсэн ч тодорхой шалтгааны улмаас 10 шалгуулагч  ороогүй байна. Шалгалтыг хоёр шатлалаар явуулсан бөгөөд эхний шатанд тестийн онлайн шалгалт өгч, үүнээс 170 хүн дараагийн шат буюу эссе бичих эрхтэй болжээ.

Багшлах эрхийн шалгалтыг БСШУС-ын сайдын 2017 оны А/32 дугаар тушаалаар байгуулагдсан Үндэсний зөвлөлийн тогтоолоор "Багшийн мэргэжил дээшлүүлэх институт" зохион байгуулсан аж.

Дашрамд дурдахад, тус аймагт багш мэргэжилтэй ажилгүйчүүдийн тоо их бөгөөд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас өгсөн мэдээгээр бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9,7 хувийг эзэлдэг байна.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ