АНУ бол Умард Солонгосын дайсан биш

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-08-02 14:11:25
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Засгийн газар Умард Солонгосын дэглэмийг өөрчлөх, унагаах зорилгогүй гэж Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мэдэгдлээ.

Төрийн департаментын хэвлэлийн бага хуралд төдийлөн оролцоод байдаггүй тэрбээр өчигдөр болсон хэвлэлийн бага хуралд оролцох үеэрээ “Бид танай дайсан биш. АНУ Пхеньянтай яриа хэлэлцээ хийхийг хүсч байсан” гэж хэлсэн байна.

Гэхдээ АНУ-ын Бүгд найрамдах намын нэгэн сенатч “Хэрвээ цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй бол АНУ Умардтай дайтна гэж Ерөнхийлөгч Дональд Трамп надад ярьж байсан” гэж ярьж байжээ. 

Манай хамгийн сүүлд харвасан пуужин АНУ-ын баруун эрэгт хүрч цохилт өгөх чадалтай гэж Пхеньян саяхан мэдэгдсэн юм.

Пхеньян өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт НҮБ-ын тогтоолыг зөрчин тив алгасах баллистик пуужин хөөргөн туршсан билээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ