Эрдэмтэд маш бат бөх шилний шинэ төрлийг бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2015-11-04 16:26:12

ТОКИО. /BBC/. Японы эрдэмтэд хөнгөн цагааны исэл ашиглан хөнгөхөн, нимгэн бөгөөд маш хатуу материал болох маш бат бөх шил бүтээжээ.

Арилжааны үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлсэн тохиолдолд уг материалыг ухаалаг утасны хагардаггүй дэлгэц, эсвэл цохилтот тэсвэртэй автомашины шил үйлдвэрлэх зэрэг янз бүрийн салбарт ашиглаж болох аж.

Ислийн шил ангилалд хамаарах эрдэмтдийн бүтээсэн материал нь голдуу цахиурын ислээс бүрджээ. Хөнгөн цагааны ислийн хэмжээг нэмэгдүүлснээр түүний бат бөх чанар нэмэгдсэн байна.

Уг материалын механик бат бөх чанарыг нэмэгдүүлэхийн тулд эрдэмтэд урьд нь бүтэц дэх хөнгөн цагааны ислийн эзлэх хувийг нэмэгдүүлэхийг оролдож байжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ