Венесуэлийн парламент Үндсэн хуулийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-02 09:57:05
КАРАКАС./TASS/. Сөрөг хүчний хяналтанд байдаг нэг танхимт парламент мягмар гарагт 7 дугаар сарын 30-нд явагдсан Үндсэн хуулийн ассамблейн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзлаа. Зохих шийдвэрийг парламентын сөрөг хүчний “Ардчилсан эв нэгдлийн эвсэл” 100 хувийн саналаар баталжээ. Эрх баригч намын гурван гишүүн дээрх шийдвэрийг дэмжсэн нь анхаарал татаж байгаа юм.

“7 дугаар сарын 30-нд явагдсан сонгуулийн луйврын шинж чанартай дүнг хүлээн зөвшөөрөхгүй тухай мөн 1999 оны Үндсэн хуулийг өөрчлөх тухай тогтоолыг 100 хувийн саналаар баталлаа” хэмээн парламентын мэдэгдэлд дурджээ. Үндэсний сонгуулийн зөвлөлийн мэдээлснээр, сонгуулийн ирц 41,53 хувь буюу 8 сая гаруй хүн сонгуульд оролцсон гэж мэдээлж байгаа бол харин сөрөг хүчин ердөө 3 сая орчим иргэн сонгуульд оролцсон гэж баталж байгаа юм.

Одоогийн байдлаар сөрөг хүчнээс зохион байгуулж буй эсэргүүцлийн акцын явцад 120 гаруй хүн амиа алдаж, хэдэн мянган хүн гэмтэл бэртэл аваад байгаа юм. Эрх баригчид эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцсон 4900 орчим хүнийг баривчилснаас 1400 хүнийг одоо болтол хорьсон хэвээр байгаа юм.
О.Барс 

Холбоотой мэдээ