Ерөнхийлөгч ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээж авч уулзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-08-01 18:45:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авна.
 
Манай улс тус сантай хамтарч Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Уг сангаас олгохоор тохиролцсон эхний санхүүжилт Монголбанкаар дамжин орсон бөгөөд саяхан ОУВС-гийн шинжээчид манай улсад ажиллаад буцсан.

Үүний дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэ ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Ма тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж ярилцсан юм.

Маргаашийн уулзалтаар дээрх хөтөлбөрийн явц, хэрэгжилттэй холбоотой асуудлыг хөндөх аж.
 
Б.Туул
Холбоотой мэдээ