Хилчид донорын эгнээнд нэгдэв

Монголын мэдээ | Хууль
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 17:10:50

ЦССҮТ-өөс санаачлан сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэж байгаа билээ.

Энэхүү үйл ажиллагааг дэмжин, өчигдөр буюу энэ сарын 3-ны өдөр ХХЕГ болон Хилийн 0253 дугаар анги, ХЦДБЧ-ын бие бүрэлдэхүүн донорын эгнээнд нэгдэв.

Энэ үеэр ХХЕГ-ын удирдлагуудын санаачилгаар ЦССҮТ болон МУЗН-тэй хамтран ажиллах гурвалсан гэрээнд гарын үсэг зурсан юм. Ингэснээр жил бүрийн 9 дүгээр сарын 3-ны өдрийг Хил хамгаалах байгууллагын нэрэмжит “Цусаа бэлэглэх өдөр” болгож байгаа юм.

Манай улсад цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ч хангалт төдийлөн сайн биш байна. Тиймээс өдөр бүр цус бэлэглэхийн ач холбогдлыг олон нийтэд таниулж, сайн дурын хариу нэхээгүй цусны донорын эгнээнд энэ  удаа хилчдээр ийнхүү сэлбэгдлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд