Олон улсын олимпиадад амжилт гаргасан багш сурагчдыг хүлээж авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-26 11:26:44
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хонг Конг улсад зохион байгуулагдсан олон улсын математикийн олимпиадад улс эх орноо төлөөлөн оролцож хүрэл медаль хүртсэн багш сурагчдыг аймгийн засаг дарга З.Энхтөр хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ. Математик дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэний үр дүнг өндрөөр үнэлэж, цаашид бусад төрлийн орхигдож буй хичээлүүд дээр мөн тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, адил үр дүнд хүрэх боломжтойг тэрээр онцлов.

Матемтикийн хичээлээр Сүхбаатар аймгийн сурагчид 33 жилийн дараа олон улсын олимпиадаас медаль хүртсэн амжилт гаргасан. Харин хөдөө орон нутгийн сурагчид олон улсын олимпиадад оролцож медаль хүртсэн нь Монгол Улсын хэмжээнд анхны тохиолдол аж. Тийм ч учраас ийм түүхэн амжилт гаргасан багш сурагчдыг аймгийн засаг дарга тусгайлан хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн баяр хүргэлээ.

"Математикийн хичээлийн чанар үр дүнг сайжруулах чиглэлээр 2014 онд аймгийн ИТХ-аар батлуулсан Математик дэд хөтөлбөр хэрэгжээд гурав дахь жилдээ үргэлжилж байна.Бидний хэрэгжүүлж эхэлсэн математик дэд хөтөблөр маань үр дүнгээ хэдийн өгч эхэлсэн. Одоо ч ийнхүү амжилт нь ар араасаа гарч байгаад баяртай байна. математиийн боловсролыг огцом дээшлүүлнэ гэж байхгүй. Аймгийн хэмжээнд хэдэн ямнган хүүхэд сурч байна, хэдэн баг ажиллаж байна тэр болгоны түвшинг дээшлүүлэхийг зорьж байгаа. Түүнээс гадна орон нутийнхаа иргэд, байгууллагуудын нэрэмжит олимпиадуудыг зохион байгуулдаг болсон. Ингээд бид хоёр удаа бүсийн олимпиадад түрүүлсэн. Анх ЭЕШ-д сүүлийн байруудад ордог, улсын олимпиадад оролцдог байсан ч авч байгаа оноо нь хангалтгүй, ийм л түвшинд байсан. Харин хөтөблөр хэрэгжиж эхэлснээс хойш бид аймаг бүсийн олимпиадад амжилттай оролцож, хүүхэд бүрийн бодолтын хувь жинтэй дээшилсэн байгаа. Үүнийг бид маш том ахиц гэж үзэж байгаа. Ер нь бидний амжилт жилээс жилд дээшилж байна. энэ удаагийн олон улсын олимпиадын хүрэл медаль бол 33 жилийн дара аймагт ирж бйагаа медаль юм. энэ амжилтыг гаргахад маш олон хүн туслаж дэмжсэн. Тэдний итгэлиг ч багш сурагчид маань алдсангүй. Хамгийн гол нь дараа дараагийн олимпиадад бидэнд илүү их амжилт гаргах боломж байна гэдгийг харуулж байгаагаараа онцлог...” гэдгийг аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Л. Байгальмаа хэллээ.
Т.Одончимэг
 
 
Холбоотой мэдээ