Ц.Мөнхзаяа Дэлхийн аваргын хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 16:57:03

Казахстаны Астана хотод болж буй Жүдо бөхийн ДАШТ-нд Эмэгтэйчүүдийн -63кг-ийн жингийн тамирчин Ц.Мөнхзаяа дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ.

Тэрээр Дэлхийн аваргын алт, мөнгөн медальтай Израилийн жүдоч Ярден Гербитэй хүч үзэж өрсөлдөгчөөсөө илт давуу базари үнэлгээгээр ялалт байгуулсан юм. ОУХМ, олимпийн шагналт V байр, Их дуулгын мөнгө, хүрэл медальтан Ц.Мөнхзаяа 3 дахь удаагаа дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж байгаа юм.

Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд