Холбооны мөрдөх товчооны хөтөлбөрийг шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-03 15:55:56

ВАШИНГТОН. /Sputnik/. Хэт давруу үзэлд сурагчид автахаас сэргийлэх зорилгоор АНУ-ын Холбооны тагнан мөрдөх товчоо харилцааны хөтөлбөрийг сургуульд хэрэгжүүлжээ. Гэвч тус улсын сургуулиудад гарсан буудалцаанд хэт давруу үзлийн хүчин зүйл нөлөөлсөн эсэх талаар иргэний эрхийн зүтгэлтнүүд санал зөрсөн байна.

“Интернэтэд үйл ажиллагаа явуулдаг, хэт давруу үзэлтнүүдийн аюул заналын талаар ухуулан таниулах зориулалттай цахим сайтыг Холбооны тагнан мөрдөх товчоо хөгжүүлж байна” гэж тус товчооны төлөөлөгч мэдээлжээ. Уг сайтад сурагч, багш нар, нийгмийн идэвхтнүүд хувь нэмрээ оруулсан байна.

Энэ хөтөлбөрөөс үүдэн араб, еврей гаралтай сурагчдыг дээрэлхэх явдал нэмэгдэнэ гэсэн болгоомжлол байсан  ч уг хөтөлбөрийг даваа гарагийн өглөө эхлүүлжээ.

“Багш хүн хичээлийн танхимд хууль сахиулах байгууллагын гар хөл болох ёсгүй” гэж АНУ-ын нийслэл Вашингтон хотод байрлах Жоржтаун их сургуулийн хууль эрх зүйн туслах профессор Аржун Сетхи хэлсэн байна. Аржун терроризмыг эсэргүүцэх, хууль сахиулах хүрээнд мэргэшжээ.  

Техас муж улсад нэгэн еврей сурагч өөрийн зохион бүтээсэн цагийг сургууль дээрээ авчирч, багш нар нь уг цагийг бөмбөгтэй андуурч баривчлуулсан явдал гарсан юм. Багш нар хэт давруу үзэлтнийг таних сургуулилт хийгээгүй, тэр талын мэдлэггүйн нотолгоо нь уг явдал байсан гэж хүний эрхийн зүтгэлтнүүд, шашны удирдагчид үзэж байна.   

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ