Арвайхээр сумын 3 дугаар баг сүлд дуутай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 15:28:15

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэхийн 3 дугаар багийн ажлын албанаас багийнхаа онцлогийг харуулсан утга агуулга бүхий лого, сүлд дуутай болох уралдааныг иргэдийн дунд зарласан байна.

Уралдаанд 61 материал ирснээс Арвайхээр сумын ЕБ-ын I сургуулийн сурагч Б.Анхбаярын “Эрдэнийн хэлхээ” шүлэг, иргэн Д.Цэвэлсүрэнгийн лого шалгарсан бөгөөд дууны шүлгэнд Хужирт сумын соёлын төвийн эрхлэгч Д.Болдбаатар ая зохиож, ХДТ-ын жүжигчин Ц.Барсболд дуулсан юм.

Өнгөрөгч долоо хоногт дуу, логогоо сурталчлах өдөрлөгийг иргэдийн дунд зохион байгуулж, АХА, дардас, бүжгийн хос шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулсан бөгөөд багийнхаа шүтээн уул болох Түгийн овоог тахин Ганданпунцоглин хийдийн лам нараар маань мэгзэм хуруулжээ.

Өвөрхангай аймгийн 106 багаас анхдагч сүлд дуу, логотой болсондоо багийн ажлын алба болоод иргэд сэтгэл хангалуун байгааг багийн Засаг дарга н.Оюунчимэг онцолж байв.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ