Сүхбаатар дүүргийн ЗДТГ шагналын мөнгөө ОБЕГ-т хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-16 11:56:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн ЗДТГ энэ сарын 10-нд зохион байгуулсан “Дээлтэй Монгол” наадамд 1200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцон дэд байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болсон.

Тус дүүргийн ЗДТГ-аас дэд байрын өргөмжлөлийг дагалдан ирсэн 720 мянган төгрөгийг ОБЕГ-т хандивлах болсон байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд “Дээлтэй Монгол наадамд амжилттай оролцсон бүх хэлтэс, алба, 20 гаруй хорооны Засаг даргын Ажлын алба, иргэд, хамт олондоо баяр хүргэв. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Улсад 20 гаруй ой, хээрийн түймэр гараад байна. Тийм учраас дүүргийн Засаг дарга болон ЗДТГ-ын хамт олны санаачилгаар энэхүү шагналын мөнгө болох 720 мянган төгрөгийг ОБЕГ-т хандивлах болсон” хэмээгээд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Анхбаярт гардуулан өглөө.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ