Үндэсний сурын харваанд Б.Ёндон тэргүүлж, Даян мэргэн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-07-12 15:33:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний сурын талбайд эрэгтэй харваачдын шилдгээр шалгарч үлдсэн 8 харваач цэц мэргэнээ сорьж, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул ХХЕГ 208-р анги хилчин спорт хороо, Есүйнхэй мэргэн клубын харваач Монгол Улсын мэргэн Баасанхүүгийн Ёндон түрүүлж Монгол Улсын Даян мэргэн боллоо.

Тэрбээр 33 оноотой шилдгүүдийн гараанаас босч, дөрвөн сумаа алдалгүй онож, 37 оноогоор Монгол Улсын даян мэргэн цолтон болж чадлаа.
Д.Өлзий
Холбоотой мэдээ