Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэндчилгээ дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-10 20:57:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр Х.Баттулгыг сонгогдсонтой холбогдуулж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.
 
Мэндчилгээнд, "Үндэсний их баяр Наадмыг тохиолдуулан Танд болон Танаар дамжуулан Монголын ард түмэнд халуун баяр хүргэе.
 
Монгол Улс, БНСУ-ын харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагаа цаашид хоёр орны ард түмний хооронд найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх чиглэлээр улам бүр бэхжинэ гэдэгт итгэл төгс байна.
 
Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, сайн сайхны ерөөл дэвшүүлж, Монгол Улсын хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе" гэжээ.
 
 
Холбоотой мэдээ