Хуурамч мөнгөн тэмдэгт илрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар хотын цагдаагийн газар өнгөрсөн амралтын өдөр хуурамч мөнгөн тэмдэгттэй холбоотой гурван хэргийг шалгажээ. Банкаар үйлчлүүлж байсан иргэдийн бэлэн мөнгөнд хуурамч 20, 10 мянгатын дэвсгэрт илэрсэн байна.
Тиймээс иргэдийг бэлэн мөнгөөр үйлчлүүлэхдээ хуурамч эсэхийг нь шалгаж байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Үүнээс өмнө 20 мянгатын дэвсгэрт бүхий 17 сая гаруй төгрөгийг хуурамчаар хэвлэсэн хэргийг Цагдаагийн байгууллага илрүүлж байсан. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх бүр өссөн үзүүлттэй гарсан нь анхаарал татаж байна.
Ж.Батсайхан