Синайн хойгоор дамжсан нислэг үйлдэхгүй

Дэлхийд | Нийгэм
aminaa@montsame.mn
2015-11-03 12:12:13

АНКАРА. /Sputnik/. Туркийн иргэний агаарын тээврийн “Turkish Airlines” компани Синайн хойгийн дээгүүр нислэг үйлдэхгүй гэж тус компаниас мэдэгдлээ.  

Бямба гарагт Египетийн Шарм-Эль-Шейх хотоос Санкт-Петрбургийн чиглэлд нисч явсан Оросын Когалымавиа  агаарын тээврийн компанийн “The Airbus 321” нисэх онгоц  Синайн хойгт осолдож, уг онгоцонд сууж явсан 224 хүн бүгд амиа алдсан юм.

“Истанбул-Амман, Истанбул-Акабугийн чиглэлд манай компани Синайн хойгоор дамжин нислэг үйлдэж байсан. Уг ослын дараа бид Синайн хойгоор дамжихгүй, өөр маршрутаар нисэж байна ” гэж тус компанийн төлөөлөгч Али Генк хэлсэн байна.

Германд хэмжээгээрээ хоёрт ордог “Air Berlin” компани ч Синайн хойгоор дамжихгүйгээр Египет рүү нислэгээ үйлдэж байна гэж тус компанийн хэвлэлийн ажилтан Янина Молленхауэр мэдээлэв.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ