Нэр дэвшигч нар ярилцлага өглөө
ВИДЕО МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нар тус тусын хэсгийн хороонд очиж саналаа өглөө.
Нэр дэвшигч М.Энхболд энэ үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа “Энэ удаагийн сонгууль удаан хугацаанд үргэлжиллээ. Хугацааны явцад иргэдээ талцуулж хуваах, хар сурталчилгаа болон хууль бус үйлдэл их бүртгэгдсэн нь харамсалтай. Би эв нэгдлийг эрх мэдлээс илүүтэй эрхэмлэдэг хүн. Энэхүү санал хураалтаар талцал хуваагдлыг дуусгах хэрэгтэй” хэмээн ярив. Харин нэр дэвшигч Х.Баттулга “Ерөнхийлөгчөөр сонгогдвол 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлын эзнийг олж тогтоохын зэрэгцээ Монголын улстөрчдийн офшоорт байгаа мөнгийг эх орондоо авчрахын төлөө ажиллана” гэлээ.

Сэтгэгдлүүд