Санал хураалтын ирцийн мэдээллийг 13.00 цагт өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-07-07 10:31:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын ирцийн мэдээллийг СЕХ 13.00, 18.00 болон 23.00 цагт зарлана.

Хоёр дахь шатны санал хураалт өнөөдөр 07.00-22.00 цагийн хооронд явагдана. Энэ хугацаанд СЕХ-ноос гурван удаа ирцийн мэдээлэл өгөхөөр төлөвлөөд байгаа юм. Улсын хэмжээнд 1.9 сая сонгогч 1982 хэсгийн хороонд санал өгнө.

Санал хураалт дууссаны дараа хэсгийн хороодоос СЕХ-ны төв сүлжээнд урьдчилсан мэдээг ирүүлнэ. Үүний дараа СЕХ-нд байрлах электрон дэлгэцээр нийтэд ил тод зарлах юм.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ