АНУ Орост тусламж санал болгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-03 10:00:33

ВАШИНГТОН. /Sputnik/. Оросын “The Airbus A321” нисэх онгоцны ослыг мөрдөн шалгах ажилд туслахад АНУ бэлэн гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнест мэдэгдлээ.

“Энэ бол нээлттэй санал” гэж ослыг мөрдөн шалгах ажилд АНУ туслахад бэлэн буйг тайлбарлахдаа Эрнест хэлсэн байна.

Бямба гарагт Египетийн Шарм-Эль-Шейх хотоос Санкт-Петрбургийн чиглэлд нисч явсан "Когалымавиа" агаарын тээврийн компанийн “The Airbus 321” нисэх онгоц Синайн хойгт осолдсон юм. Онгоцонд явсан 224 хүн амиа алдсан уг осол Оросын иргэний агаарын тээврийн салбарт гарсан хамгийн том гамшиг болоод байна.

Радарын хяналтаас гарахаас өмнө онгоц 1524 метр огцом доошилсон гэж Египетийн нисэхийн удирдлагууд хэлжээ.

Синайн хойгт үйл ажиллагаа явуулдаг “Лалын улс” бүлэглэл Оросын “Airbus” шиг нисэх онгоц буудан унагаах чадалтай байх магадлалтай гэж АНУ-ын Тагнуулын төв газрын Жэймс Клэппер үзэж байна.

Уг осолд “Лалын улс” хариуцлага хүлээлгэх нотолгоо Цагаан ордонд бий болохыг Эрнест тэмдэглээд, Обамагийн засгийн газар мөрдлөгөө үргэлжлүүлнэ гэж нэмж хэлэв.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ