25 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-11-02 18:02:00

Дорноговь аймгийн Онцгой байдлын газар 25 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулан хүлээн авав.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2010 оны 459 дүгээр тушаалаар “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөр”-ийг баталсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд алба хаагчдыг орон сууцжуулах ажлыг өрнүүлсэн байна.

Барилгын гүйцэтгэгчээр “Мөнхнаран констракшн” ХХК ажилласан бөгөөд орон сууцны 1м2 –ын үнийг 750 мянган төгрөг байхаар тооцож, албан хаагчид ХААН банктай 8 хувийн ипотекийн зээлд хамрагдах гэрээ хийсэн аж.

Б.Туул

Холбоотой мэдээ