Аймгуудын баяр наадмын тов гарлаа

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2017-07-04 17:11:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зарим аймгуудын баяр наадам энэ сарын сүүлчээр болно.

Наадмын товыг гаргахад тухайн аймгийн Засаг дарга нараас нь ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзжээ. Тухайлбал, Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг хамтатгаж тус аймгийн наадмыг энэ сарын 21-22-нд тэмдэглэнэ. Зарим суманд шүлхий өвчин гарсан, нийт нутгаар нь гантай байгааг харгалзан Дорноговь аймгийн наадмыг энэ сарын 28-29-нд, зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн наадмыг энэ сарын 28-29-нд зохион байгуулахаар болжээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалт болох энэ сарын 7-нд орон нутагтаа аймаг, сумын наадам хийхгүй байхыг аймгуудын Засаг дарга нарт үүрэг болгосон. Иймээс аймгуудын наадмын товыг хүргэж байна.

Архангай
Арын сайхан хангай нутгийнхны баяр наадам энэ сарын 09-11-нд болно. Харин бүх сумдын наадам нь энэ сарын 8-9-ний өдрүүдэд болох аж.

Баян-Өлгий
Тус аймгийн баяр наадам улсын баяр наадамтай давхцаж буюу энэ сарын 11-12-нд болно.

Баянхонгор  
Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг Баянхонгор аймгийн наадамтай хамтатгаж энэ сарын 21-22-нд хийнэ.

Булган
Анхдагчдын өлгийн нутаг гэгддэг Булган аймгийнхан энэ сарын 11-12-нд наадамлана. Харин бүх сумдын наадам энэ сарын 09-10-нд болно.

Говь-Алтай аймаг
Говь-Алтай аймгийн баяр наадам энэ сарын 10-11-ний өдрүүдэд болно. Харин бүх сумдын наадам энэ сарын 8-9-нд болох аж.

Говь-Сүмбэр
Тус аймгийн баяр наадам энэ сарын 9-10-нд болно.
Баянтал сум энэ сарын 27-нд,
Шивээговь сум энэ сарын 30-нд болно.

Дархан-Уул
Дархан-Уул аймгийнхан баяр наадмаа энэ сарын 9-11-ний өдрүүдэд хийнэ.
Орхон сум энэ сарын 04, 05-нд, Шарын гол, Хонгор сум энэ сарын 05, 06-нд наадамлана.
Дорноговь
Ноён хутагтын өлгий нутгийнхны баяр наадам энэ сарын 28-29-ний өдрүүдэд болно. Харин бүх сумдын наадам энэ сарын 11-12-нд болно.

Дорнод
Тус аймгийн баяр наадам, аймаг байгуулагдсаны 86 жилийн ойг энэ сарын 10-11-нд тэмдэглэн өнгөрүүлнэ.
Завхан
Завхан аймаг Үндэсний их баяр наадмаа энэ сарын 10, 11-нд тэмдэглэн өнгөрүүлнэ.  Харин бүх сумдын наадмыг энэ сарын 5, 6-нд зохион байгуулахаар болжээ. Мөн тус аймгийн Эрдэнхайрхан сумын Улаагчны хар нуурын эрэг дээр энэ  сарын 22-25-нд “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг зохион байгуулах юм.

Орхон
2016 онд 40 жилийн ойгоо тэмдэглэсэн Орхончууд энэ сарын 09-11-нд наадна. Харин Жаргалант сумын наадам энэ сарын 09-10-нд болно.

Өвөрхангай
Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сум үүсэн байгуулагдсаны 290 жилийн ой, Төвийн бүсийн даншиг наадам, Арвагар хээр холбоо байгуулагдсаны 10 жилийн ойн баяр наадам энэ сарын 28-30-нд болно. Харин Хархорин сумын наадам энэ сарын 8-9-нд болохоор товлогджээ.
 
Өмнөговь
Өмнөговь аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадам энэ сарын 17, 18-нд зохион байгуулахаар болжээ.

Сүхбаатар
"Зүүн бүсийн хурд" уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн баяр наадмыг энэ сарын 28, 29-нд зохион байгуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Харин бүх сумдын наадам энэ сарын 10-11-нд болно.
 
Сэлэнгэ
Тус аймгийн баяр наадам хувьсгалчдын уухайн дуутай Алтанбулаг сумын баяр наадмаар 6 дугаар сарын 29-нд эхэллээ. Ардын хувьсгалын галыг бадрааж, шинэ цагийн эхлэлийг тавьсан хувьсгалчдын баяр наадам нь Монгол Улсын хамгийн түрүүнд болдог баяр наадам гэдгээрээ онцлогтой.

Төв
Төв аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадам энэ сарын 13-15-нд болно.           

Увс
Тус аймгийн баяр наадам энэ сарын 10-11-нд болно.

Ховд  
Ховд аймгийн баяр наадам энэ сарын 10-12-нд болно. Харин сумдын наадам энэ сарын 8-9-ний өдрүүдэд болох аж.

Хөвсгөл
Хөвсгөлийнхөн энэ сарын 10-11-ний өдрүүдэд наадмаа хийхээр болжээ.

Хэнтий
Хэнтий аймгийн баяр наадам энэ сарын 10,-11-нд болно
 
Холбоотой мэдээ