Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гаднах талбайг иж бүрэн тохижуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-29 15:53:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гаднах тохижилтын ажил өнөөдөр дуусч, нээлтээ хийв.

Тус эмнэлгийн гаднах тохижилтын ажил өнгөрсөн сарын дундуур эхэлсэн бөгөөд 376 м2 асьфалтан хучилт, 962 м2 эко хавтан хучилт, 640 м2 чулуун зам хийж, авто замыг 60 автомашины зогсоол байгуулжээ. Мөн 2030 м2 газарт ногоон байгууламж, 181 м2 талбайд хайлаас, 780 м2 газарт явган зам тавьж, 32 цэгт гэрэлтүүлэг, амрах талбайг тохижуулсан байна.

Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн гаднах талбайд ногоон байгууламж бүхий иж бүрэн тохижилт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Тун удахгүй ГССҮТ-ийн гаднах талбайн тохижилтын ажил дуусна гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “Ирэх намар бид Хавдар судлалын үндэсний төвийн гаднах талбайг иж бүрэн тохижуулж дуусна. Ерөнхийдөө 2017 онд томоохон 6 эмнэлгийн гаднах тохижилтыг иж бүрнээр хийж байгаа юм. Ийнхүү эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдэд таатай орчинг бүрдүүлж, эрүүл мэндийн тусламжийг шуурхай авах боломж бүрдүүлж байна” хэмээв.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ