Даланзадгадад "Номоо солилцъё" өдөрлөг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-28 10:12:46

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Төв номын сан, Боловсрол соёл урлагийн газартай хамтран  Даланзадгадад "Номоо солилцъё" өдөрлөг зохион байгуулах гэж байна. 
"Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд" аймгийн хөтөлбөрийн хүрээнд иргэдэд уншсан номоо солилцох, зарж борлуулах боломжийг олгож номд хайртай залуусыг нэмэгдүүлэх зорилгоор уг өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ.

Энэ 6 дугаар сарын 30-нд 10 цагаас Батмөнх даян хааны талбайд эхлэх энэхүү өдөрлөгт шинэ номын худалдаа, үзэсгэлэн, солилцоо, хуучин номын худалдаа, номоо солилцон унших арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм. Тухайн өдрийн 14 цагт дуусах уг өдөрлөгт Өмнөговийн зохиолчид өөрсдийнхөө номыг гарын үсэгтэй худалдаалах юм байна.

Мөн оролцогчдоос азтан шалгаруулж шилдэг номоор шагнаж урамшуулах ажээ. Уг ажлыг Өмнөговь аймагт анх удаагаа зохион байгуулж байгаа юм.

Д.Мишигсүрэн


Холбоотой мэдээ