Эгнээ тусгаарлах хайсуудыг будаж, өнгө засав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-06-27 15:40:48
 Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба энэ сарын 21-25-ны өдрүүдэд дүүргүүдийн эгнээ тусгаарлах хайсуудыг будаж, өнгө үзэмжийг нь сайжруулжээ.

Тодруулбал “Барс” захын эгнээ тусгаарлах хоёр метр өндөртэй 302 ширхэг  хайс, 304 ширхэг бетон хөл, Сүхбаатар дүүргийн 17-ийн автобусны буудлаас 32-ын тойрог хүртэл 234 ширхэг эгнээ тусгаарлах хайс, 235 ширхэг ширмэн хөл, Чингэлтэй дүүрэг, “Бөмбөгөр” худалдааны төвийн урд 76 ширхэг эгнээ тусгаарлах хайс, 77 ширхэг ширмэн хөл, “Элба” худалдааны төвийн урд 34 ширхэг 3 метртэй эгнээ тусгаарлах хайс, 35 ширхэг ширмэн хөлийг будаж,  өнгө үзэмжийг сэргээсэн байна.
 
Б.Заяа
Холбоотой мэдээ