Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эхлэлтийг дэмжихээр гэрээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-21 18:26:00
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эхлэлтийг дэмжих зорилгоор  “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-тай гэрээ байгууллаа.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” –тай 205,0 сая төгрөгийн санхүүжилт бүхий гэрээг байгуулсан байна.

Амьжиргааны түвшин доогуур, хөдөлмөр эрхэлж амьжиргаагаа дээшлүүлэх хүсэлтэй "Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст" ажил хайгчаар бүртгэлтэй эмэгтэйчүүдийг бүлгийн зохион байгуулалтад оруулан дээрх хөтөлбөрт хамруулах юм. Ингэснээр тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэн, өрхийн орлогыг нэмэгдүүлж өөрөө өөртөө ажлын байр бий болгох боломж бүрдүүлж өгөх ажээ. Уг хөтөлбөрийн хүрээнд 50 эмэгтэйд санхүүгийн дэмжлэг өгч, аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулах ажээ.
Цаашдаа эмэгтэйчүүдэд бизнесээ хөгжүүлэхтэй холбоотой зөвлөгөө өгөх юм байна. Хөтөлбөрийн үр дүнд 100 гаруй эмэгтэйг байнгын ажлын байраар хангаж өрхийн орлогыг нь сайжруулна гэж үзэж байгаа гэнэ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ