БОЭТөвд 30 гаруй камер суурилуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-21 17:02:58
Өмнөговь /МОНЦАМЭ/ Он гарснаас хойш аймгийн ЗДТГ-ын иргэдээ сонсох утсан дээр 77, бичгээр 15 санал хүсэлт, гомдол иржээ. Үүнээс 21 нь эмч, эмнэлгийн ажилчидтай холбоотой асуудал байсан байна. Үүнд эмч нарын харилцаа муу, цагаа барьдаггүй, шүдний эмчийн хүрэлцээ муу, эмчид үзүүлэх дугаарлалт дайрах гэх мэт гомдол иржээ.
Тус аймаг нь хэдийгээр БОЭТөв гэдэг болов ч эмч эмнэлгийн ажилчдын орон тоо нь нэгдсэн эмнэлгийн орон тоогоор явдаг байна. Тиймээс эмч мэргэжилтнүүдийн хүрэлцээ муугаас эмч нар яралтай ажил гарсан үед үзлэг саатах хүндрэл гардаг ажээ. Харин эмч нарын харилцаа, үйлчилгээнд хяналт тавих зорилгоор 32 ширхэг камер суурилуулсан бөгөөд дөрвийг нь гадна талбайд сурилуулсан ажээ. Энэхүү ажлыг Оюутолгой ХХК-ийн Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас санхүүжүүлсэн байна.
Тус БОЭТөвд шүдний нэг эмч ажиллаж байгаа нь иргэддээ хүрч чадахгүй байгаа юм. Тиймээс аймгийн Засаг дарга холбогдох албаны хүмүүст шүдний хоёр эмчийг орон байраар хангах, ажиллах нөхцөл боломжийг нь бий болгох зэргийг судлахыг даалгажээ.  
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ