Өмнөговийн ихэнх нутгаар бороо орж, ган тайлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-21 08:45:05
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нийт нутгийн 60 хувь нь гандуу байсан билээ. Өнөөдөр өглөөний 5 цагаас тус аймгийн ихэнх нутгийн хамарсан бороо орлоо.
Тус аймгийн УЦУОШТөвийн мэдээлж байгаагаар Мандал-Овоо, Баян-Овоо сумаас бусад сумдын нутгаар бороо орсон гэлээ. Даланзадгад, Ханхонгор суманд хамгийн их буюу 8мм бороо орсон байна. Өнөөдөр Өмнөговь аймгийн баруун талд өдөртөө борооших бол оройдоо зүүн сумдад бороо орох төлөвтэй байгаа ажээ.
Бороо оруулахын тулд аймгийн баруун болон зүүн хэсэгт үүл буудаж цаг агаарт зориудаар нөлөөлсөн гэнэ. Аймгийн УЦУОШТөвд энэ жил 20 ширхэг сум ирсэн бөгөөд цаг агаарт нөлөөлөхөд зориулан орон нутгаас 7 сая төгрөгийн санхүүжилт өгчээ.
Отор нүүдэл ихтэй байгаа тус аймагт ийнхүү ган тайлж бороо орж байна.
 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ